А.Амбасэлмаа эмч гавьяат цол авна

А.Амбасэлмаа эмч гавьяат цол авна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр төрийн одон медаль гардуулна. Ерөнхийлөгчийни зарлигаар шагнал авч буй хүмүүс дунд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн албаны дарга асан, одоо Эрүүл мэндийн сайд С.Энхболдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж буй А.Амбасэлмаа эмч гавьяат эмч цол хүртэхээр болжээ. 

2020 онд Ковид-19 өвчин тархсан өдрөөс хойш тасралтгүй нойр хоолгүй ажиллаж, тэтгэвэрт суух насандаа хүрсэн ч өнөөдөр хүртэл уг өвчний тархалтыг хумих, өвчлөлийн бууруулахын төлөө хичээн зүтгэж буй түүний гавьяа зүтгэлийг ийнхүү төр засаг өндөрөөр үнэлсэн байна. 

А.Амбасэлмаа нь халдварт өвчинтэй тэмцэх ажлыг 40 орчим жил хийж буй нэгэн юм. Түүний хувьд 2003 онд гарсан, 2013 онд гарсан халдварт өвчинтэй ажиллаж байсан бөгөөд энэ удаад ковид-19 өвчинтэй нүүр тулан ажиллаж буй нэгэн юм.