ХҮҮХЭД ХУЛГАЙЛАХЫГ ЗАВДСАН ГЭХ ЭТГЭЭДИЙГ СААТУУЛЛАА

ХҮҮХЭД ХУЛГАЙЛАХЫГ ЗАВДСАН ГЭХ ЭТГЭЭДИЙГ СААТУУЛЛАА

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүүхэд хулгайлахыг завдсан гэх этгээдийг өнөөдөр саатуулан, шалгаж эхэллээ. Уг хэрэгт Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд оршин суух хаягтай, 35 настай, эрэгтэй У-г сэжигтнээр саатуулан, хэргийн бодит үнэнийг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Тус цагдаагийн хэлтэст энэ сарын 7-ны өдрийн 21:15 цагт “2017 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн 17:30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт хичээлээ тараад харьж явсан 10 настай, эрэгтэй Т-г хулгайлахыг завдсан” гэх мэдээлэл иржээ. Энэхүү мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж, цагдаагийн алба хаагчид сэжигтнийг баривчиллаа.

Хүүхэд хулгайлахыг завдсан этгээд нь дараах бичлэгт үлдээд байсан юм.