Н.Тавинбэх: Тавантолгойн цахилгаан станцыг 2025 онд ашиглалтад оруулна

Н.Тавинбэх: Тавантолгойн цахилгаан станцыг 2025 онд ашиглалтад оруулна

Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард Оюутолгойн уурхайг цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор Тавантолгойн уурхайг түшиглэн цахилгаан станц барих шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан ямар ажил хийж байгаа талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл өглөө.

Тэрээр "Ирэх долоодугаар сард цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Одоогийн байдлаар Оюутолгой төсөл 160-170 мВт-ын хүчин чадалтай цахилгаан эрчим хүчийг хэрэглэж байна. Өвөр Монголын цахилгаан эрчим хүчний корпорациас эрчим хүчээ импортоор авч хэрэглэж байгаа. 2020 онд 120 орчим сая ам.долларын эрчим хүч хэрэглэсэн. Бид цахилгаан станцаа дөрвөн жилийн хугацаанд ашиглалтад оруулна гэж төлөвлөж байгаа. Станц ашиглалтад ороход буюу 2025 онд Оюутолгойн эрчим хүчний хэрэглээ 240-250 мВт болсон байх тооцоо бий. Үүнийг өнөөгийн цахилгаан эрчим хүчний ханшаар тооцож үзвэл 230-240 сая ам.доллар" гэлээ.