Д.Мандахнаран: Вероцелл вакциныг дэлхийн 42 улсад хэрэглэж байна

Д.Мандахнаран: Вероцелл вакциныг дэлхийн 42 улсад хэрэглэж байна

УОК-ын дэргэдэх Эрдэмтэн, судлаачдын багийн гишүүн, АУ-ы доктор Д.Мандахнарангийн мэдээллийг хүргэж байна.

Тэрээр “Ямар ч вакциныг хийхэд 10 гаруй жил болдог. Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн улс орнууд маш хурдан хугацаанд вакцинуудыг гаргасан. 3 шатыг гүйцээсэн вакцинууд хэрэглээнд нэвтэрч байна. Одоогоор 6 вакцин энэ шатыг гүйцээгээд байна.

Хүмүүсийн зөвшөөрлийн дагуу туршилт явуулж, үр дүнгээ үзүүлснээр зөвшөөрөл авдаг. Вакцины мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа үргэлжилдэг. Синофармын Вероцелл вакциныг дэлхийн 42 улсад хэрэглэж байна” гэв.

-Хөхүүл эхчүүд вакцин хийлгэж болохгүй юу?
-Хятадын өвчний хяналт сэргийлэлтийн төв байгууллагаас ямар ч вакциныг хөхүүл эмэгтэйчүүдэд хийж болно гэж мэдээлсэн байдаг. Аль ч вакциныг хийлгэснийхээ дараа жирэмсэн гэдгээ мэдсэн бол вакцинаа таслахгүй дараагийн тунгаа хийлгэж болно гэх зөвлөмж гарсан.