Н.Төгсцогтын өрсөлдөгч тулаанаас татгалзлаа

Н.Төгсцогтын өрсөлдөгч тулаанаас татгалзлаа

Монгол Улсын гавьяат тамирчин , мэргэжлийн боксчин Н.Төгсцогт  энэ сарын 29-нд АНУ-ын Калифорниа мужийн Карсон хотноо Мексикийн боксчин “ El Venado” хочит Луис Альберто Лопес Варгастай тулалдах тов гарсан билээ. Хоёр боксчин 57,2 кг-ийн жинд тулалдах байсан ч тулааны тов гарсан өдрөөс л мексик боксчин жингээ өөрөөр тохирох саналыг хэд хэдэн удаа гаргаж, улмаар тулаанаас татгалзсан байна. WBC холбооноос энэ тухай мэдээлсэн бөгөөд Н.Төгсцогтыг ойрын 2-3 сарын дотор багтаан том тулаан хийлгэх тухайгаа тун удахгүй албан ёсоор зарлах гэнэ.  

Н.Төгсцогтын дараагийн өрсөлдөгч нв WBC холбооны 57,2 кг-ийн жинд дэлхийн аварга цол, бүсийг эзэмшиж буй Гэри Рассели гэх таамаг хамгийн өндөр магадлалтай юм.