Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Эрүүгийн хэрэгт унагаж дөнгөхгүй  

Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Эрүүгийн хэрэгт унагаж дөнгөхгүй  

Ийм асуултыг УИХ-ын гишүүн асан Г.Уянга олон нийтэд тавьж явна. Түүний хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хэд хэдэн үндэслэлээр огцруулах асуудлыг хөндөх болсон. Мөн энэ хүрээндээ түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хэрэгтэй гэсэн утга бүхий зүйлсийг бичих болжээ. Тухайлбал өөрийнхөө нүүр номонд энэ талаараа цухас дурдсан байна. Тодруулах юм бол Авлигатай тэмцэх газарт очиж мэдүүлэг өгөв. Тус газар миний өгсөн мэдүүлгийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж найдаж байна гэж бичжээ.

Ц.Элбэгдоржийг шалгах зориг, бас зүрхтэн АТГ-д байгаа гэж үү? Ийм асуултын энгийн хариултыг эрх биш Г.Уянга мэдэж байгаа. Иймээс л бүтэхгүй хэргийн төлөө бүтээх гэж зүтгэж байгаа мэт харагдахыг тэр хүсэв бололтой. Ц.Элбэгдоржийг эрүүгийн хэрэгт шалгах албан тушаалтан АТГ-аас огт гарахгүй. Тус газрыг даргаас эхлээд шат шатны албан тушаалтанг томилох үйл явцад ямар нэгэн сэжмээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шууд бусаар оролцсон байх талтай. Ач санах гэдэг зүйлийг аргагүй л АТГ-ынхан мэдэж суугаа. Иймээс но олсон ч нэг ч хэрэгт холбогдуулан Ц.Элбэгдоржийг шалгахгүй. Энэ бол ойлгомжтой.

Харин Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч үүрэг чиглэл өгөх юм бол өөр хэн нэгнийг шалгаж мэдэх гэмтэй гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягыг тайлбараас мэдэж болно. Түүний хувьд АТГ-д очих бүртээ л нам дамнасан бүлэглэл. Түүний толгой улс төрч нь төрийн том суудал эзэлсэн хүн гэх мэтээр ил бас далд хэлбэрээр хаягласан үгийг унагах болсон билээ.

Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга Г.Уянгын хувьд Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд болон УИХ-ын гишүүдэд хандан Ерөнхийлөгчийг огцруулах хүсэлтээ хүргүүлж байсан билээ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 

  ДАРГА М.ЭНХБОЛД ТАНАА

      Албан тоот хүргүүлэх тухай

 Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүдийг гарган тавьсан билээ. Эдгээр үндэслэлүүдийг УИХ-д хүргүүлж байна.     

 МУ-ын Ерөнхийлөгч Үндсэн Хуулийн 32-р зүйлийн 32.2-т заасны дагуу “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн УИХ-д  тангараг өргөдөг. Мөн Үндсэн хуулийн 35-р зүйлийн 1-т “Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцна” гэж заасан.

 Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.2-т “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг УИХ-ын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавибал Үндсэн хуулийн 35-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу УИХ хэлэлцэж Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэнэ”. Үндсэн хуулийн 35-р зүйлийн 2-т “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэж заасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хуулийн дагуу хэлэлцэх эрх бүхий УИХ-ын гишүүд, Хуульзүйн байнгын хороонд илгээсэн болно. 

 Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ ард түмнээс сонгогддог боловч Монгол Улс парламентын засаглалтай орон билээ. Ерөнхийлөгчийн хуульд зөрчсөн аливаа асуудлыг хэлэлцэж хариуцлага тооцох эрх хуулиар гагцхүү УИХ-д олгогдсон. Хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ дагуу Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Ерөнхийлөгчийг Үндсэн хууль, бусад хуулийг зөрчсөн эсэх талаарх дүгнэлт гаргуулж хэлэлцэхийг хүсье. 

 Хавсралт 3 хуудас.

 Хүндэтгэсэн,

 ТУСГААР ТОГТНОЛ, ЭВ 

НЭГДЛИЙН НАМЫН ДАРГА       ГАНТӨМӨРИЙН УЯНГА

 

Түүний энэхүү хүсэлтэд ганц л гишүүн хариу өгсөн. Тэр нь Баянзүрх дүүргээс сонгогдсон С.Жавхлан. Нийтийн дууны ханхүү явсан С.Жавхлан гишүүний хувьд нэг л учраа олохгүй улс төрд бэдэрч яваа гэхэд болно. Хааяа чуулган дээр хэлсэн үг нь түмэнд хүрдэг ч хэт явцуурхсан үгс нь олны дургүйцлийг төрүүлчихдэг гэмтэй.

 Тэгэхээр Г.Уянга, С.Жавхлан нарын нөхөрлөл нэгэнт 6 сард хугацаа нь дуусгавар болох Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулж дөнгөхгүй. Тэр бүү хэл эрүүгийн хэрэгт шалгуулж чадахгүй гэдгийг судлаачид ам уралдан ярьж байна.