ЭМЧИЙН ЁС ЗҮЙН ХАРИЛЦААГ ЗАСАХГҮЙГЭЭР ЭНЭ САЛБАР УРАГШЛАХГҮЙ

ЭМЧИЙН ЁС ЗҮЙН ХАРИЛЦААГ ЗАСАХГҮЙГЭЭР ЭНЭ САЛБАР УРАГШЛАХГҮЙ

Эрүүл мэндийн салбарт хийгдэх шинэчлэл хөрөнгө оруулалт олон. Тэр дундаас эмч нарын ёс зүйн асуудлыг хөндөн ярилцах цаг нэгэнт болжээ. Учир нь эрүүл мэндийн салбарын нэр хүндийг унагаасан харилцааны доголдолтой эмч нар энэ салбарын нэр хүндийг унагааж байна.  Өнөөдөр эрүүл мэндийн салбарын гэрэл гэгээтэй ажил үйлс бүхнийг нь эмч нарын ёс зүйгүй үйлдэл унагааж байгаа гэхэд болно. Хамгийн ойр жишээ гэхэд л ханиад томуу тусч халуураад хамгийн ойр эмнэлэгт очтол үзэхээс татгалзаж байх жишээтэй . Энэ тал дээр эрүүл мэндийн яамнаас хатуу бодлого баримтлаж ажиллаж байна гэлээ. Ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй эмч нар” эмч би эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангараглая гэж давтан тангараг өргөдөг нь ёс төдий зүйл болсон гэж иргэд ярих нь цөөнгүй.

Гэсэн хэдий энэ тангарагаа умартан ёсзүйгүй ажиллах хэсэг бүлэг хүмүүс бий. Эрүүл байгууллагын хувьд эмч нарын ёс зүй, харилцаа, хандлага дээр ихээхэн анхаарч ажилладаг ч үр дүнгүй өгөхгүй байх шиг. нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр хэдхэн хүний ёсзүй байдлаас болж өнөөдөр бүгд ёсзүйгүй хэмээн ад үзэгдэж байгаа билээ. Эмч нарын ёс зүйгүй харьцаа хандлага нь буруу байгаа нь ажлын ачаалал, гэр бүлийн харилцаа холбооноос үүссэн учраас үйлчлүүлэгчтэй таагүй хандах нь байдаг гэж байх юм. ЦАль ч албан байгууллага ачаалалтай ажилладаг. Гэсэн хэдий энэ их ачааллыг аль болох өөрт амраар даван туулах хэрэгтэй. Гэтэл энэ уур бухимдал, стрэссээ үйлчлүүлж байгаа иргэддээ гаргах нь ёсзүй гэжүү. Бас л бодох л асуудал. Хэзээд ч, хэнийг ч ялгаварлахгүй эмчилнэ гэж тангараг өргөдөг эмч нар өнөөдөр ачаалал хэтэрсэн, харьяаллынх биш гээд зориод очсон өвчтөнөө хөөж туудаг, хүйтэн сэтгэлтэн болж хувирч байгааг иргэд хэлэх болжээ. Энэ салбарт техник технологийн шинэчлэлээс гадна эмч нарын ёс зүйн, ухамсарын шинэчлэл зайлшгүй хэрэгтэй.