“Ардын Их Хурал” хөдөлгөөнөөс уриалга гаргаж, төрийн тогтолцоонд суурь өөрчлөлт хийх асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, залуу-дунд-ахмад үе, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан Зөвлөлдөх уулзалтыг пүрэв гараг буюу энэ сарын 16-ны 08:30 цагт Мэдээлэл технологийн үндэсний паркийн хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
Тус хөдөлгөөнийхөн Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлаас бүрдэх хоёр танхимтай парламентын тогтолцоог бий болгосноор Монгол Улсад төрийн байгуулалт, засаглалаас үүдэн гарч байгаа нийгэм, улс төрийн олон бэрхшээлийг шийдэх боломжтой хэмээн үзэж буй ажээ. Иймд хоёр танхим бүхий парламентын тогтолцоо руу шилжих асуудлыг олон талаас нь хэлэлцүүлж, хэрэгжүүлэхийг зорьж байгаа гэдгээ “Ардын Их Хурал” хөдөлгөөнийхөн ярилаа.
Энэхүү хөдөлгөөнийхөн нь өнөөдрийн төрийн тогтолцоог өөрчлөх. Тэр дундаа 76 эрх мэдэлтэнг илүү мэргэших талруугаа явах боломжийг эрх зүйн хүрээнд бий болгохоор ажиллахаар болсон байна.
Энэ нь зөвхөн зөвлөлдөх уулзалт болоод өнгөрөхгүй гэдгийг тус хөдөлгөөнийхөн хэлж байна. Үүний цаана хаврын хахир улс төр эхэлж байгаа гэдэг мэдээлэл ч явж байна. Ялангуяа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын суудлыг ганхуулсан улс төрийн жагсаал цуглааны эхлэлийг тус хөдөлгөөнийхөн тавих бололтой.