Шинэ топ модель Б.Цэрэндолгорын Фото агшин

Шинэ топ модель Б.Цэрэндолгорын Фото агшин

Анх нэгдүгээр сарын 15-нд эхний дугаараа үзэгчдэд толилуулсан “Mongolia's Next Top Model” реалити шоу нэвтрүүлэг өнгөрсөн хоёр сарын хугацаанд Монголын загварын ертөнцөд ажиллаж буй гол уран бүтээлчдийг нэгтгэсэн 15 дугаар хийж, Ю.Балжидмаа, Б.Цэрэндолгор, Т.Номин-Эрдэнэ гэсэн шилдэг гурван оролцогчыг үлдээсэн.

Эдгээрээс тэргүүн байранд Ю.Балжидмааг шалгарна гэсэн хүлээлт иргэдийн дунд байлаа. Үүнийг илтгэх мэт дүн нь иргэдийн өгсөн санал юм. Өчигдөр болсон сүүлийн сонгон шалгаруулалт дээр 30 гаруй мянган иргэн санал өгөв. Харин удаах байрт үзэгчид Б.Цэрэндолгорыг шалгаруулахаар байсан.

Харин эцсийн дүн гарахад шүүгчдийн өгсөн оноогоор тэргүүлэн Б.Цэрэндолгор тэргүүн байрыг эзэллээ.  Үзэгч болон шүүгчдээс 67 оноогоор авч супер ялагч болсон бол  Ю.Балжидмаа 48 оноо, Т.Номин-Эрдэнэ нар 39 оноогоор удаалсан байна.

ФОТО: Б.Цэрэндолгорыг  “Mongolia's Next Top Model” шоуны ялагч болгосон гэрэл зургууд

Супер ялагч 20 сая төгрөгний мөнгөн шагнал, загварын нийслэл Парис хотоор аялан, Сингапурын “Look models” агентлагтай хоёр жилийн гэрээ байгуулан ажиллах юм.

Ингээд “Mongolia's Next Top Model” шоуны ялагч Б.Цэрэндолгорын шилдэг зургуудыг хамтдаа сонирхъё.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ https://www.facebook.com/EdutainmentTV/ фэйсбүүк хуудас болон https://www.facebook.com/tseku.bttsngl -наас авав.