Үе, үеийн их хурлын гишүүд хуралдаа суугаагүй гишүүдийнхээ кнопыг дарах асуудал гаргадаг. Тэгээд л 76 гишүүнээс гучаадхан нөхөр сууж байгаад л чухал чухал хуулиудыг батлан гаргана. Уг хууль нь түмэн олны санаа бодлыг тэгш тусгасан гэхэд маш хэцүү. Харин хэдхэн хүний эрх ашигт хүлэгдсэн байх нь элбэг. Үүнийг илэрхийлэх үзүүлэлт нь хуулийн зүйл заалт, хамрах хүрээ зэргээс харагддаг гэж хуулийн талаарх мэдлэгтэй иргэд өгүүлдэг юм. Мэдээж хэрэг ийм хууль гарч байгаа шалтгаан нь хэдхэн гишүүн танхимд суугаад хууль баталдаг явдаг. Нэг үгээр хэлбэл нэг хүн хэдэн ч хүний өмнөөс санал өгч болоод байгаа гажуудал юм.
Зургийн эх сурвалж: Ц.Баярбаатар
Хүний өмнөөс сунаж байгаад кноп дардаг аргыг нь хууччуул нь, намынх нь дарга нь, бүр Улсын их хурлынх нь дарга нь зааж өгдөг бололтой юм. Дээрх зурган дээр МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд өөрөө хүний кноп дарж байгаагаар гарсан байгааг та бүхэн харж байна. Харин хажууд нь энэ жил анх удаагаа гишүүнээр сонгогдсон нялх гишүүд ямар хурдан энэ аргыг сурсан, түүнийгээ хэрэгжүүлж буйг харж болно. О.Баасанхүү гишүүн хүртэл энэ бүхнийг эсэргүүцэн үгээ хэлж байгаа. Түүний хувьд намрын чуулганы хуралдааны явцад хэд хэдэн удаа ийм төрлийн зөрчлөө арилгахыг эрх баригч намаас шаардаж байсан.
Тэгэхээр УИХ-ын шинэ гишүүддээ хэрхэн бусдын кнопыг сурамгай дарж сурах аргыг хуучуул нь шат шатандаа дамжаа хичээлүүлэн сургаж өгдөг бололтой. Дээрх зурганд өртсөн 2 гишүүний хувьд өөрийнхөө кнопыг дарсан гэдэг тайлбар өгсөн. Харин уг тайлбарт нь итгэж хүлээж авсан хүн хуруу дарамхан цөөхө. Учир нь нэг үхэрийн эвэр доргих юм бол 1000 үхэрийн эвэр бас л доргих тухай ардын зүйр үг байдаг. Тэгэхээр нэг гишүүн л бусдын өмнөөса санал өгөх юм бол 76 гишүүн бусдын өмнөөс санал өгдөг болж харагдана.Энэ хүрээндээ УИХ-ын нэр хүнд шалан дээр хөглөрч байгааг тунгаах цаг болжээ.
УИХ-ын ахмад гишүүн нь үлгэрлэн дуурайлгаж ажилдаа ирдэг. Залуу гишүүд нь нас залуу, цус шингэн гэдгээ батлан ажилдаа ирдэг. УИХ-ын дарга нь бусдын өмнөөс кноп дарахыг шинэхэн гишүүддээ зааж өгөх бус ийм үйлдэл огт хийж болохгүй гэдгийг хатуу анхааруулдаг байх зарчим өгүүлэгдэж байна. Үүнийг хаврын чуулганаар хэрэгжүүлнэ гэж найдах л үлдлээ.