“АЛСЫН ХАРАА-2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО” ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

“АЛСЫН ХАРАА-2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО” ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

”Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгийн хүрээнд тухайн салбараас Төрийн албаны шинэтгэлтэй уялдуулан хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар танилцах уулзалт зохион байгуулагдлаа.
 

 
Уулзалтад  нэг талаас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох, Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан, Хяналт-шинижлгээ, үнэлгээний газрын дарга Д.Ганцэцэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан болон Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх Салбар зөвлөлийн гишүүд, нөгөө талаас Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Төрийн албаны зөвлөлийн гишүүд болон ажлын албаны дарга, гишүүд оролцлоо. Цахимаар Эрүүл мэндийн яамны нийт албан хаагчид болон Төрийн албан зөвлөлийн албан хаагчид оролцлоо. Хурлыг нээж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг үг хэлэв. “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал”, “Эрүүл мэндийн яамны бүтэц, зохион байгуулалт” сэдвээр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр танилцуулга илтгэл тавив. Дараа нь Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Салбарын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, салбарын шинэчлэл”-ийн талаар илтгэл танилцуулав. 
 

 
Илтгэлд дурьдснаар “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого эрүүл мэндийн салбарт эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэхэд оршино. Салбарын хөгжлийн зорилго нь 3 үе шаттай юм. Үүнд:
·         1-р үе шат (2021-2030он) Эрүүл мэндийн чанар, хүртээмжтэй тогтолцооны шинэчлэлийн үе
·         2-р үе шат (2031-2040он) Амьдралын зөв дадал, хэвшилтэй иргэнийг төлөвшүүлэх үе
·         3-р үе шат (2041-2050он) Эрүүл амьдралын хэв маягийг дэмжих үе
Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөтөлбөр нь Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Үндэсний 7 хөтөлбөр, Стратеги 2, Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэй байна.Салбарын хөгжлийн 2021-2024 онд хийгдэх цогц арга хэмжээ нь “Хавдрийн эсрэг” арга хэмжээ, “Харшлаас сэргийлэх” арга хэмжээ, “Эрүүл чийрэг эр хүн” арга хэмжээ, “Орчны эрүүл мэнд” арга хэмжээ оршино.Түүнчлэн эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамрагдах тогтолцоог бэхжүүлэх, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо, тусламж үйлчилгээний чанарын нэгдсэн тогтолцоо, эрүүл мэндийн цахим мэдээллийн тогтолцоо, эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын хөтөлбөр зэргийг хэлэлцэв. Хөтөлбөр ёсоор уулзалтад оролцогчид асуулт, хариулт, санал бодлоо солилцлоо.