Халдварт өртөж байгаа 3 хүн тутмын нэг нь хүүхэд байна

Халдварт өртөж байгаа 3 хүн тутмын нэг нь хүүхэд байна

Зургаадугаар сарын 16, 21-нд Файзер компанийн нийт 168 мянган тун вакцин бууна гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ. 

Тэрээр "100 хувь үр дүн гарсан учраас Файзер вакцинаар хүүхдүүдийг вакцинжуулахыг эмийн хатуу зохицуулалттай орнууд болох АНУ, Канад, ЕХ-ны зарим улс орнууд хүлээн зөвшөөрөөд байна. Монгол Улс олон улсын судалгаа, үр дүнг харж, нөөцөө бүрдүүлээд хүүхдүүдээ сайн дурын үндсэн дээр буюу аав ээжийнх нь зөвшөөрлөөр вакцинд хамруулах бэлтгэл ажлыг хангаж байна. 

Хүн амын 40 хувь нь буюу эрсдэлтэй, вакцинд хамрагдах боломжгүй байгаа хүүхдүүд халдварт өртөх нь нэмэгдэж байна. Одоогоос 21 хоногийн өмнө өдөр бүр халдвар авч байгаа хүмүүсийн 10 хувь нь хүүхдүүд байсан бол одоо 20-30 хувь нь хүүхдүүд байна. Халдварт өртөж байгаа гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна. Тийм учраас хүүхдүүдийг вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулах бэлтгэл ажлаа хангаж байна." гэлээ.