Гэрийн эмчилгээ, тусгаарлалтад байгаа иргэдэд эмнэлзүйн явуулын баг тусламж үйлчилгээ үзүүлж байна

Гэрийн эмчилгээ, тусгаарлалтад байгаа иргэдэд эмнэлзүйн явуулын баг тусламж үйлчилгээ үзүүлж байна

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд эмнэлзүйн 53 баг ажиллаж байгаа бөгөөд цар тахлын халдварын хүндэвтэр болон хөнгөн зэргийн өвчтөнүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж буй юм. Өчигдрөөс эхлээд нийслэлийн 6 дүүрэгт 40 автобус нэмэлтээр гаргаж, Ковид-19-ийн халдвараар өвчилж, гэрийн эмчилгээ болон гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Мөн гэр болон тусгаарлах байрны халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж буй байдал болон гэрийн эмчилгээнд хяналт тавьж ажиллахыг Шадар сайд холбогдох албаныханд чиглэл болголоо.
Халдварын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд зэргийн өвчлөлтэй хүмүүсийн тоо өсөж буйг дагаад цаашдаа эмнэлгийн орны хүрэлцээ хомсдох эрсдэлтэй байгаа тул иргэд дор бүртээ хариуцлагатай байхыг мэргэжилтнүүд санууллаа.