.jpg)
Сүүлийн 24 цагт 2263 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 78347 болж нэмэгдлээ. 523 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, найман хүн нас баржээ. Ингэснээр Covid-19-ийн шалтгаант нийт нас баралт 369 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 1650, орон нутагт 613 тохиолдол илэрлээ. Шинээр батлагдсан нийт тохиолдлын 30 орчим хувь нь Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн байна.
Covid-19-ийн шалтгаант нас баралтын найман тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал 42-83 насны 8 хүн нас барсан байна. Тэдний хувьд 3-20 хүртэл хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.
Сүүлийн 24 цагт орон нутагт:
- Сэлэнгэ аймаг – 24
- Өвөрхангай аймаг – 45
- Завхан аймаг – 15
- Говь-Алтай аймаг – 97
- Увс аймаг – 23
- Орхон аймаг- 106
- Булган аймаг – 7
- Баянхонгор аймаг – 36
- Төв аймаг – 34
- Ховд аймаг – 72
- Дорнод аймаг- 32
- Сүхбаатар аймаг – 22
- Хэнтий аймаг- 13
- Говьсүмбэр аймаг- 8
- Дархан-Уул аймаг- 91 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Улсын хэмжээнд 9323 хүн Covid-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс
- 5839 хүний бие хөнгөн
- 2562 хүний бие хүндэвтэр
- 766 хүний бие хүнд
- 156 хүний биеийн байдал нэн хүнд байна.