Өдөрт бүртгэгдэх халдварын тоо 4000-д хүрнэ гэв

Өдөрт бүртгэгдэх халдварын тоо 4000-д хүрнэ гэв

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас  2,263 хүнээс халдвар авсныг мэдээлсэн. Тэгвэл энэ тоо цаашид нэмэгдэнэ хэмээн эрдэмтэд үзэж байна.

Тодруулбал, УОК-ын төлөвлөлтийн багийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих NEWS.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Эмч эмнэлгийн ажилтнууд аргаа тасартал хичээж байна шүү дээ. Цаашид өдөрт бүртгэгдэх халдварын тоо бодит байдал дээрээ 2000-4000 ч хүрч магадгүй. Долоо наймдугаар сараас вакцины нөлөөгөөр халдварын тархалт буурна. Өнөөдөр халдвартай нэг хүний ард 3-4 хүн байгаа гэж бодоход 1000-2000 шинэтохиолдлын цаана 5000-6000 хүн өвдчихсөн халдвар тараагаад явж байх магадлалтай л даа.

Тэгсэн ч гэсэн бид албан ёсны тоон дээр л анализ хийхээс өөр аргагүй, бодит байдал дээр эрсдэл 2-3 дахин өндөр байна" гэжээ.