Б.Баатархүү: Гудамжинд буу гарган, бусдыг айлган сүрдүүлсэн иргэнийг шалгаж байна

Б.Баатархүү: Гудамжинд буу гарган, бусдыг айлган сүрдүүлсэн иргэнийг шалгаж байна

Энэ сарын 13-ны өдрийн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн рестораны өмнө үл таних эрэгтэй архидан согтуурсан үедээ бусадтай маргалдаж автомашинаасаа галт зэвсэг гарган иргэдийг айлган сүрдүүлсэн хэрэг гарчээ. Уг хэргийг харуулсан камерийн бичлэг цахим орчинд тарсан нь олны анхаарлыг татаад байна.

Уг хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад дуудлага 13-ны шөнө ирсэн, 29 настай иргэн Б-г эрүүлжүүлсэн, хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна. Хуванцар үрлэн сумаар бууддаг тоглоомон бууг эдийн мөрийн баримт болгон хураан авсан гэв.