
Урин дулаан цаг үргэлжилж, иргэдийн амралт зугаалгын цаг эхэлсэн.
Голын эрэг дагуу иргэд олноор зугаалах, архидан согтууран гэмт хэрэг, зөрчилд өртөх, гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ЦЕГ-аас “Морьт эргүүл” ажиллуулж эхэллээ.
Мөн завьт эргүүл нь Багануур дүүргийн Хэрлэн голын дагуу Дивизийн гармаас Хадан хошуу, Налайх дүүргийн Тэрэлжийн /гарам/ голоос Майхан Уул, Баянзүрх дүүрэг Хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн Хадан хясаа хүртэл Туул гол дагуу ажиллаж байгаа билээ