"Спутник-V вакцины хоёр дахь тунг татан авахаар ажиллаж байна"

"Спутник-V вакцины хоёр дахь тунг татан авахаар ажиллаж байна"

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр вакцинжуулалтын талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Спутник-V вакцины хоёр дахь тунг эхний тунгаас хойш 21-90 хоногт багтаан хийх ёстой бөгөөд 90 хоног руу дөхөх тусам дархлаа тогтоох чадвар өндөр болно гэдгийг үйлдвэрлэгчийн зүгээс мэдээлсэн. Гэхдээ одоогоор тус вакцины хоёр дахь тун хэзээ нийлүүлэгдэх нь тодорхойгүй байна.​ Аль болох шуурхай татан авахаар ажиллаж байгаа. Вакцин ирсэн даруйд ЭМЯ хоёр дахь тунг тарих ажлыг зохион байгуулна" гэлээ.