
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох Ковид19-ийн эмчилгээ, эмнэлгийн хүрэлцээний талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Улаанбаатар хотын хэмжээнд 5,000 гаруй ор дэлгэсэн. Мөн нийслэлд явуулын амбулаториудыг ажиллуулж эхэлсэн. Улмаар иргэдэд өгөх зөвлөмжийг ойртуулж, гэрээр эмчлэх бодлого баримтална. Харин эмнэлгийн орчинд дэлгэсэн 5,300 орон дээрээ зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүсээ авах юм. Эмнэлгийн бус орчинд дэлгэсэн орнуудыг аль болох ашиглахгүй байхыг зорино" гэлээ.