Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийг 15784 иргэн, ААН-д олгожээ

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийг 15784 иргэн, ААН-д олгожээ

Өнөөдрийн байдлаар нийт 207.4 тэрбум төгрөгийн хүсэлт бүхий 15784 иргэн, аж ахуйн нэгжид Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээл олгосон талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Тодруулбал, 

  • Ноолуур бэлтгэлийн зээлийг 14 аж ахуйн нэгжид
  • Хаврын тариалалтын зээлийг 316 иргэн, аж ахуйн нэгжид
  • Малчдыг дэмжих зээлийг 15,454 малчинд олгожээ.

Энэ нь нийт ирүүлсэн зээлийн хүсэлтийн 74 хувь, зээлийн хэмжээний 42.4 хувийг эзэлж байгаа аж. Олгосон зээлийг байршлаар нь авч үзвэл Улаанбаатар хотоос 207, орон нутгаас 15577 иргэн, ААН байна.