Төрөлт 4.3 хувиар буурчээ

Төрөлт 4.3 хувиар буурчээ

Энэ оны эхний таван сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Улсын хэмжээнд 2021 оны эхний таван сард 30010 эх амаржиж, 30240 хүүхэд мэндэлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 1352 буюу 4.3 хувиар, мэндэлсэн хүүхэд 1353 буюу 4.3 хувиар буурсан үзүүлэлт аж.

Нийт амаржсан эхийн 0.3 хувь нь гэртээ төрсөн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 20 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Харин тавдугаар сард 6233 эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 75-аар буюу 1.2 хувиар нэмэгджээ. Мөн тавдугаар сард 6281 хүүхэд амьд төрсөн нь өмнөх сараас 74 буюу 1.2 хувиар нэмэгдсэн байна.