ТӨСВӨӨ ХАМГААЛЖ СУРААЧ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД АА !!!

ТӨСВӨӨ ХАМГААЛЖ СУРААЧ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД АА !!!

Өөд нар хардаггүй. Урагштай сайд ирдэггүй. Уруудахаас урагшлах, өөдлөх тухай мэддэггүй салбар бол эрүүл мэнд гэчихэж нэг их дэгсдүүлсэн болохгүй. Тус салбарын сайд нарын зангараг, хийсэн ажил хэлдэг үг нь хүмүүст хүрч сэтгэлд хоногшиж үлдсэн нь маруухан. Одоогийн сайд л гэхэд ганц түргэний машин шийдчихэж чаддаггүй. Нэг агентлагийн дарга, генерал эрхэмээс дор гар гэсэн өнгө төрхийг улс төрчид урсгаж байгаад түмэн олонд тийм ойлголт төрүүлчихлээ.

Хэмнэлт гэхээр л эрүүл мэндийн салбараас хумслаж, хасаж танах гэсэн башир бодол улс төрчдөд бий. Үүний горыг эргээд л өнөөх өндөр настан, хүүхэд багачууд, жирэмсэн эхчүүд эдэлж, үйлээ үзэж сууна. Эмнэлгийн хувьд нэгэнт танагдсан төсөвтөө тааруулж л үйл ажиллагаагаа явуулна. Үүнээс өөр арга тэдэнд байхгүй. Жишээ нь энэ онд л гэхэд ихэнх эмнэлэг шинжилгээ авах квот тогтоож, цаг заваа гаргаад ирсэн хүмүүсийг үүднээсээ буцаасан. Гэтэл ирэх жил төсөв нь мөн л хасагдчихжээ.

Тэгсэн хасагдчихсан. Одоо яахав гэсэн үгээр л Очирбат төрийн нарийн олонд мэдээлэл түгээж сууна. Эхнээс нь хасуулахгүй байх аргыг эрэлхийлж олох тухай мэдлэг тэдэнд алга бололтой. Эмийн төсвөө хасуулчихаар эргээд хэнд дарамт ирдэг билээ. Сайд, төрийн нарийн бичгийн дарга нар шаналахгүй. Эмнэлгийн удирдлага, эмч нар нүүрээ улалзуулна. Эцэс сүүл д нь иргэн л хамаг халаасаа тэмтэрч хэдэн төгрөгөндөө хувийн эмийн сангаас эм тариагаа зөөж улсын эмнэлэгт хэвтсэн нэр зүүж бүх эмчилгээгээ өөрийнхөө зардлаар хийгээд л дуусдаг гашлан энэ салбарт л байна.