Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Богд ууланд алхалт хийж яваад хүнд бэртэл авч, эмнэлэгт хүргэгдсэн мэдээлэл байна. Бэртлийн улмаас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн биеийн байдал хүнд байгаа гэдгийг эх сурвалж өгүүлж байна. Түүний хувьд эмнэлэгт хэвтээд долоо хонож байгаа тухай эх сурвалж өгүүллээ.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа билээ. Тэрээр хэдхэн хоногийн өмнө Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгсөн билээ. Үүнээсээ хойш нам жим байсан юм. Зарим нэг эх сурвалжийн мэдээллэж байгаагаа Ардчилсан намын дотоод сонгуультай холбоотой болж байгаа үйл явдалд ч Н.Алтанхуяг ирж оролцоогүй байна. Энэ нь хүнд бэртэл авсан гэдгийг нь баталж байгаа зүйл хэмээн Ардчилсан намынхан хоорондоо ярилцах болжээ.
Н.Алтанхуягийн толгойлдог Алтан гадас фракцын зүгээс Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон түүний багийн гаргаж байгаа дотоод сонгуулийн мөнгөн дэнчинг эсэргүүцэж байгаа юм. Тус фракцын зүгээс эсэргүүцлээ илэрхийлж АН-ын дарга болон дотоод сонгуулийн хороонд шаардлага хүргүүлээд байгаа билээ.
Одоогийн байдлаар экс Ерөнхий сайдын биеийн байдал хүндэвтэр байгаа гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өглөө.