
Нийгмийн ажилтны системийг долдугаар сарын нэгнээс баг, хорооны нийгмийн ажилтнууд ашиглаж эхэлнэ.
Уг системийг хорооны нийгмийн ажилтан ашиглах бөгөөд хамтарсан багийн үйл ажиллагаа, амьжиргаа дэмжих зөвлөлийн үйл ажиллагааг цахимжуулж буйгаар онцлог давуу талтай. Харин Зайнаас зөвлөн туслах төв нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд иргэдээс 1800-0724 дугаарт ирэх дуудлага, мессеж, чаат, видео дуудлагад нэг цэгээс хариулт өгөх юм. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд дохионы хэлмэрчтэй шууд холбогдож хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн зургаан сарын хугацаанд дээрх хоёр систем хөгжүүлж нэвтрүүлэхэд бэлэн болжээ.