Сүхбаатар аймгийг өнөөдөр АН-ын улс төрчид удирдаж буй. Тус аймагт МАН-ынхан ганц л суманд ялалт байгуулж, МАН-ын гэх тодотголтой засаг дарга ажиллаж байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын засаг дарга Г.Эрдэнэчулуун нь иргэдээ турхирч сумандаа үйл ажиллагаа явуулж буй уурхайг дарамталж эхэлсэн талаар тус сумын иргэд утас цохиж байна.
Сумын хөгжилд тодорхой том тус болдог. Мөн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангадаг уурхайг засаг дарга нь иргэдийн нэрийг барьж элдэвлэх болсон нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай уурхайн захиалга байж болзошгүй гэж нутгийн иргэд нь таамаг дэвшүүлжээ.
Монгол улсын эдийн засаг хүндэрч буй энэ үед ажлын байр бий болгож, улс орны эдийн засагт нэмэр болдог татвар төлөгч байгуулагыг өрсөлдөгчийнх нь заавраар өдөөн турхирч буй бол МАН-ын хурган даргын маш буруу бодлого гэдгийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын зарим иргэд учирлаж байна. Тэдний зүгээс сумын засаг дарга Г.Эрдэнэчулууны энэ бусармаг үйлдлийг анхааралдаа авч зохих арга хэмжээг авахыг МАН-ын удирдлагад хандаж анхааруулсан байна.
Коронавируст КОВИД-19 өвчин нь Сүхбаатар аймагт сүүлийн үед эрчтэй тархаж, олон иргэн өвчилж байгаа энэ үед иргэдийг олноор цуглуулж, элдэв улс төрдөө ашиглаж, эрүүл мэнд, амь насыг нь эрсдэлд оруулж буйд нутгийн иргэд бухимдангуй байна. Иймээс намынхаа нэр хүндийг өргөж, үлгэр жишээ байх ёстой хурган даргаа анхаарахгүй бол МАНгарууд хэмээн хэлц үгийн эзэн болж болзошгүй байна шүү Л.Оюун-Эрдэнэ даргаа!!!