Улсын хэмжээнд ойрын хавьтал болсон дөчин мянган иргэн байна

Улсын хэмжээнд ойрын хавьтал болсон дөчин мянган иргэн байна

Ковид-19 цар тахалтай тэмцэх хуульд хяналт тавих түр хорооны гишүүд УОК-ын Шуурхай штабад ажиллалаа.

Энэ үеэр Шуурхай штабын дарга Ц.Ганзориг дараах мэдээллийг өглөө.

Тэрээр "119 дугаар руу залгасан иргэдэл мэдээлэл өгч ажиллаж байна. ЭМЯ-нд энэ утасны операторууд ажиллаж байгаа. 

Орны нөөцийн хувьд өглөө бүр 230-250 ор нийслэлд сулардаг. Ор зохицуулалтын баг ажиллаж байна. Нэн шаардлагатай өвчтөнийг яаралтай хэвтүүлж байна. Улсын хэмжээнд 11500 хүн эмнэлэгт хэвтэж байна. Тусгаарлан эмчлэх болон тусгаарлан ажиглах байранд 16 мянган хүн байна. Ойрын хавьтал болсон 40 мянган хүн байна.

Өнөөдрийн байдлаар 18 аймгийн 145 суманд оон нутгийн удирдлагын шийдвэрээр хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон байна.

Батлан хамгаалахын дэд сайд, Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ирэх сарын 1 хүртэл ажиллана. Эрээнээс манай улс руу нэвтрүүлэх ачаа тээвэр саатсан асуудлыг энэ ажлын хэсэг зохицуулах үүрэг хүлээв.

Дүүргүүдэд 40 автобустай эмч нарыг амбулаторийн үзлэг хийлгэхээр ажиллуулж байна. Мөн яамдаас 52 машин дайчлан авч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашиглаж байгаа" гэлээ.