Энэтхэгт цар тахлын давалгаа дахин эхлэж болзошгүйг анхааруулж байна

Энэтхэгт цар тахлын давалгаа дахин эхлэж болзошгүйг анхааруулж байна

Энэтхэг улсад цар тахлын дэгдэлт сүүлийн гурван сарын турш оргил үедээ ирээд саянаас намжиж байгаа билээ. Дэгдэлт намжсантай холбоотойгоор тус улс хорио цээрийн дэглэмээ сулруулж, энгийн амьдралд зугуухан шилжиж буй. Тэгвэл эрдэмтэд тус улсад ойрын хэдэн сард цар тахлын дахин нэг давлагаа эхэлж болзошгүй талаар анхааруулж эхэлжээ. Тэд энэ зурвас үеийг ашиглаад эрүүлийг хамгаалах салбарынхаа чадавхийг сайжруулж авахыг эрх баригчдад анхааруулж байгаа юм. Эрдэмтдийн зарим нь “Гурав дахь давлагаа”-г 12-16 долоо хоног үргэлжилнэ гэж тооцоолж байгаа бол зарим нь “Delta plus” хувилбар вакцины үйлчилгээг сулруулж магадгүй, үүнээс болж хохирол их байх вий хэмээн санаа зовниж байгаа аж.   

Одоогийн байдлаар Энэтхэгт нэг хоногт илрэх шинэ тохиолдлын тоо 50 000 болж буурсан байна.