Г.Занданшатар: Наадмаа хийх ёстой

Г.Занданшатар: Наадмаа хийх ёстой

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Наадам бол Соёлын биет бус өв. Наадмаа зохион байгуулах хэрэгтэй. Соёлын өвөө хадгалж өвлүүлэх ёстой. Соёлын өвөө хамгаалахын тулд жудаггүй бөхчүүддээ хариуцлага тооцох хэрэгтэй ч энэ зүйл сүүлийн үед алдагдаад байна" гэв.