МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд сум болон Дорноговь аймагт ажиллав. Гол ажил нь Эрээнд гацчихсан ачаа тээврийг хэрхэн хил нэвтрүүлэх бэ? Ямар арга хэмжээ авах бэ гэж томилолт өвөртлөн зорьсон биз.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг арай ч дээ, ийм байсан гэжүү гэж уулга алдах хүртэл нь хүндхэн нөхцөл байдал Замын-Үүдэд угтсан гэдгийг түүний томилолтын бичлэгээс та бид харлаа.
Тухайлбал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүдийн хийлийн бүс дээр байрлах том оврын ачааны машины ариутгалын хаалгыг хараад шагширч, толгойгоо маажиж буй бичлэгийг та эндээс үзээрэй.
Ийм л дүр зурагтай байгаа нөхцөл байдлыг газар дээр нь очиж харсан Ерөнхий сайд газар дээр нь арга хэмжээ авсангүй. Албан хаагч нарын толгойг илж 30 хоногийн хугацаатай даалгавар өгч буй нь олон иргэний хүлээлтийг талаар болгочихлоо. Угтаа бол газар дээр нь болж бүтэхгүй байгааг засч залруулах шийдэмгий арга хэмжээ авч, албан тушаалтантай шууд хариуцлага тооцож, арга хэмжээ авч, авлига болгон цэцэглүүлээд байгаа буруу бусармаг болгоныг засч залруулах ёстой байв. Гэтэл тэр арга хэмжээг авахын оронд 30 хоногийн хугацаа өгч үүрэг даалгавар өгч байгаа зэргийг харах юм Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүлээсэн олны хүлээлт талаар болчихлоо.
Мэргэжлийн хяналт, Зам тээврийн яам, Гадаад харилцааны яамны холбогдох хүмүүст арга хэмжээ авч, хариуцлага тооцох ёстой. Тэр дундаа Мэргэжлийн хяналт, Гаалийн байцаагч нарт шууд арга хэмжээ авч, авлига цэцэглүүлж буйг таслан зогсоож, арга хэмжээ авах ёстой байв. Гэтэл тэр тэгсэнгүй.