Эдийн засгийн эргэлтэнд хурд чухал. Энэ юу гэсэн үг вэ гэвэл тээвэр, ложистик.
- Япон улсаас энэ оны 4 дүгээр сард ачуулсан контейнер БНХАУ-н Тэнжин боомтод саатсаар байна. Хэзээ ирэхийг мэдэхгүй.
- Барилгын материал ирэхгүй байна.Зуны цагт амжуулаад байр оромжоо засаад авья гээд 100 айл, Гермэс төв, Гурвалжингаар яваад үзээрэй. Эмульс, гипсэн хавтан бусад бүх барааны үнэ 3 сарын өмнөхтэй харьцуулаад нэг хараарай. Одоо сараар биш өдрөөр өсч байгаа шүү. Авья гэсэн ч агуулах нь хоосон.
- Эрээн-Замын-Үүд дээрх бөөгнөрөл.
- Гурил 10% ,Өндөг 26% , Элсэн чихэр 24% ,Цөцгийн тос 25% , Бяслаг 24%Жимсний чанамал 20% , Махан бүтээгдэхүүн 22% , Сав баглаа боодол 15% үнэ өссөн.
- * Импортын тээврийн зардал 3 дахин өссөн
- .....энэ мэтээр Эрээнээс Замын-Үүдээр дамжин орж ирдэг бараа бүхний үнэ тэнгэрт хадчихлаа.
Ийм яриаг хэд л бол хэдээр цувуулан бичиж болно.
Эдгээр ажлыг хариуцдаг газар нь ЗТХЯам, УБТЗ. Эдгээр байгууллагын сайт руу ороод үзээрэй.ubtz.mn/service/215d117e8374533057aa9349af59c7e595Түгээмэл асуулт хариулт гэдэг буланд“УБТЗ-аар ачаа тээвэрлэх дүрэм гэж бий. Энэхүү дүрэмд ачаа хүлээж авахаас эхлэн ачаа хүрэх өртөө, мөн хугацааг тодорхой заасан байдаг. Ачааг хүлээлгэн өгөх, хүлээн авахад тус бүр нэг хоног, тээвэрлэх явцад 200 км тутамд нэг хоног гэж тооцдог. 1000 км-ээс хол ачааг тээвэрлэх тохиолдолд техникийн ажиллагаа үзүүлсний нэг хоног байдаг. “ гэж бичжээ. Хэнээр даажигнана вэ?
Яагаад саатаад байгаа, ямар арга хэмжээ авч буй , хэзээ асуудал шийдэгдэх талаар ганц өгүүлбэр байхгүй.
УБТЗ өмнөх дарга эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгсөнөөс хойш энэ байгууллагын талаар таагүй мэдээ л дуулдах болсон. Зам угаагдсан, галт тэрэг замаас гарсан, ачиж явсан шатахуун асгарсан. Ачаа саатсан, алдагдлаа хэнээс нэхэх вэ?
Ачигчаас ч билүү ажлын гараагаа эхэлсэн салбарын ажлаа мэддэг сайдтай боллоо гээд өөрийгөө бичүүлээд байсан Л.Халтар өөртөө хаанаас ямар ашиг олж болохоо л мэддэг сайд юм биш биз дээ. Л.Халтар Instant Trans гэж компаниар дамжуулан гацсан контейнерыг явуулах эрх олгох бизнес хийгээд байгаа юм биш биз дээ гэсэн хардлага зам тээврийн салбарынхан дунд өрнөөд байгаа гэнэ. Cosco гэж компанид монголын далайн тээвэрлэлтийн монополь эрхийг олгочихоод байгаа нь бас л тээвэр гацах шалтгаан биш юм биз дээ. ТЭВЧЭЭР ТАСАРЛАА, Л.Халтар саад аа аваачээ.