
Токио хотоос баруун өмнө зүгт орших Атами хотод хөрсний нуралт болж, хоёр хүн амиа алдсан талаар NHK мэдээлэв. Мөн хорь гаруй хүн сураггүй алга болсныг авран хайх ажиллагаа үргэлжилж байна. Аврах ажиллагаа эхэлснээс хойш арван хүнийг эсэн мэнд олж, эмнэлгийн тусламж үзүүлээд байгаа юм.
Бямба гарагт орон нутгийн цагаар 10.00 цагийн орчимд хөрс гулгаж эхэлснээр ная орчим байшин барилга өртөөд буй аж.
Номхон далайн эрэгт орших Атами хотод сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн хүчтэй бороо орж буйгаас хөрс элэгдэж нуралт үүсчээ.