Монголчууд ажлын байрны аюулгүй байдал зөвхөн барилга үйлдвэрлэлийн салбарт хамаатай гэж ойлгодог. Гэтэл оффиссын орчинд ч адил ажиллах таатай эрүүл нөхцлийг бүрдүүлэх ёстой гэдгийг тэр бүр мэддэггүй. Барилга, үйлдвэрлэлийн салбарт аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангаж ажиллах ёстой. Сүүлийн жилүүдэд хяналтын байгууллага болон аж ахуйн нэгжүүд анхаарал хандуулдаг болсноор энэ салбарт гарах осол багасч байгаа. Тэгвэл харьцангүй эрсдэлгүй нөхцөлд буюу оффисийн ажилтан ч мөн адил эрүүл аюулгүй нөхцөлд ажиллах ёстой.
Тухайлбал ажлын байрны нөхцөлд агааржуулалтын солилцоо сайн байх ёстой, ажлын өрөө цонхтой байх ёстой зэрэг энгийн шаардлагууд тавигддаг. Томоохон аж ахуйн нэгжүүд нөхцлийг сайн хангаж өгдөг ч жижиг байгууллагууд ажлын байрны эрүүл орчинд анхаарал хандуулж чадахгүй байна.Уг нь ажил олгогчийн хариуцлагын даатгал гэж бий. Аж ахуйн нэгжүүд даатгуулах үүрэг хуулиар хүлээдэг. Гэвч ажилтан хохирлоо гэхэд тухайн даатгалыг тусламж үзүүлнэ гэхээс илүүтэй хяналтын байгууллагад үзүүлэх дүрс эсгэсэн байдлаар ханддаг. Энэ нь ямар нэг байдлаар ажилтан хохирлоо ч нөхөн олговорийн хэмжээ хангалттай хэмжээнд биш байдаг.Ажилтан гэрээсээ гараад ажилдаа ирэх, ажлаасаа гараад гэртээ хүрэх маршрутыг ажлын байранд хамааруулна. Өөрөөр хэлбэл тухайн маршрутаар явж байхдаа гэмтэж бэртвэл энэ нь ажлын байранд гарсан осолд тооцогддог.