
Монгол орны зарим гол, мөрний усны түвшин нэмэгдэж, үерлэсэн учир гол дагуу суурьшсан ард иргэд, эрэг дагаж агаар салхинд гарсан хүмүүсийг болгоомжтой байхыг УЦУОШГ-аас анхаарууллаа.
Тодруулбал, Онги гол Сайхан-Овоо сум орчимд усны түвшин 65 см нэмэгдэж, үерийн түвшинг давлаа. Ерөө, Онон, Орхон, Онги гол эргээ халин үерийн аюултай түвшинг 5-15 см, Урдтамир, Хойттамир, Хөгшин Орхон, Орхон, Байдраг, Шаргалжуут, Таац, Онги, Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Сөгнөгөр, Шарын гол, Хэрлэн, Халх зэрэг голууд үерийн түвшинг 10-80 см даван тус тус хүчтэй үерлэж байна.