
Өчигдөр Хэрлэн голд гурван хүүхэд тоглож байгаад нэг нь буюу 10 настай хүү живсэн харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын зургадугаар багийн “Задгай”-д “Хэрлэн” голын эрэг дээр гурван хүүхэд тоглож байснаас нэг хүүхэд нь живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 8-ны 09:30 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нэг км зам туулан 09:32 цагт очиход Т /10 настай, эрэгтэй/ нь “Хэрлэн” голд живсэн байжээ. Улмаар эрлийн ажлыг эхлүүлсэн ч үр дүнд хүрээгүй тул эрлийг 20:40 цагт түр зогсоосон байна. Өнөөдөр үүрээр 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.