А.Батзориг: Нийслэлийн өмнөх удирдлага ТҮЦ-ээр бизнес хийсэн

А.Батзориг: Нийслэлийн өмнөх удирдлага ТҮЦ-ээр бизнес хийсэн

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 1500 орчим ТҮЦ байдаг. Эдгээрийг 90 орчим хувийг нь цэгцлэх, нүүлгэх чиглэлээр ажиллана гэж Нийслэлийн удирдлагаөс шийдвэрлээд байгаа. 

ТҮЦ эрхлэгчдийн цаана чухам ямар нууц хувилдаан сүлжилдэж байна вэ?
Үүнд хариулалт өгөхөөр "олон нийт иргэний хяналт" ТББ-ын тэргүүн А.Батзориг тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ.


Улаанбаатарт байгаа стандартад нийцсэн гэх ТҮЦ-ийг НИТХ-ын дарга асан Д.Баттулга мөн Нийслэлийн засаг дарга Э.БАТ-ҮҮЛ, Нийслэлийн ерөнхий менежер асан Бадрал нарын дэмжлэгтэй"Киг" компани үйлдвэрлэж, хотын гудамжинд байрлуулсан. ТҮЦ нь 10-11 сая төгрөгийн үнэтэй. 300 орчим ТҮЦ-ийг ийм үнээр иргэдэд борлуулсан байна. Ингэж борлуулахдаа ТҮЦ байршлууах газрын зөвшөөрөл, үйл ажиллагаа явуулар эрхийг өгнө гэж мэдэгджээ. Гэвс энэ амлалтандаа "Киг" компани хүрээгүй байна. Гэтэл уг ТҮЦ-ийг 4 сая төгрөгөөр хийх боломжтой талаар барилгын компаниуд мэдэгдэж өрсөлдөх хүсэлтийг тухайн үеийн нийслэлийн удирдлагад хандаж байжээ. ХАРИН нийслэлийн засаг даргаасан Э. Бат-Үүл нар бусад компанийг огт дэмжээгүй учир иргэд өндөх үнээх ТҮЦ худалдан авч хохирчихоод байна гэдгийг Түргэн үйлчилгээний цэг эрхдэгчдийн эрх ашгийг хамгаалах түмэн холбооны тэргүүн Д. Тогтмааа хэвлэлийн бага хурлын үед ярилаа.

Үүгээр зогсохгүй өндөр үнэтэй ТҮЦ-ээ ажиллуулж чадахгүй эрсдэлд орсон байна.
Олон нийт иргэний хяналт ТББ- ын тэргүүн А. Батзоригийн тайлбарлау байгаагаар бол ТҮЦ эрхлэшгчдийг "Киг" компани шулж байна. Тодруулах юм бол Нийслэлд байгаа 1500 ТҮЦ-ний 1200 ширхэгийг нь ганцхан "Киг" компани эзэмшиж түрээслүүлдэг байна. Түрээснээс асар их орлого олдог тухай тэрээр хэллээ. Тухайлбал нэг ТҮЦ-ний сарын хөос нь 850'000-1'000'000 төгрөг байдаг байна. ТҮЦ-ний түрээсийн дундаж үнэ 850'000 төгрөг. Үүнийг бяцхан тооцоолж үзэх юм бол "КИГ" ХХК нь сардаа 1 тэрбум төгрөг жилдээ 12 тэрбум 24 сая төгрөгийг ТҮЦ түрээслэгч иргэдээс шулж Түмний нэр барьж ашиг олж байгаа гэдгийг эдгээр хүмүүс онцлон ярьж байлаа. Хэрэв энэ үйл ажиллагаагаа 2013 оноос хойш тасралтгүй 4 жил ажиллуулж байгаа гэж үзэх юм бол 46 тэрбум төгрөгийг ар талаасаа дэмжлэгтэй "Киг" компани олсон байх магадлалтай гэнэ.
Түргэн үйлчилгээний цэг эрхдэгчдийн эрх ашгийг хамгаалах түмэн холбооны тэргүүн Д. Тогтмааагийн тайлбараар бол ТҮЦ эрхлэгчдийн холбоо гэгчийн тэргүүн гэх Б. Дамба гэгч нь түмэн олны нэр барьж, ядарсан иргэдийг өмнөө барин өөрийн эрх ашгаа хамгаалдаг. Учир нь түүний хувьд 36 ширхэг ТҮЦ-тэй. Жилдээ 432 сая төгрөгийн эдгээр ТҮЦ-ээ түрээслэн ашиг олдог байх талтай.
Иймээс 1500 ТҮЦ хотын гудамжинд байгаа ч хэдхэн хүний эрх ашгийг хамгаалсан бизнес болчихоод байна. Иймээс эдгээрт зохицуулалт хийж, иргэдийн хүсэл сонирхолд нийцүүлэх арга хэмжээг авах нь зөв гэж эдгээр хүмүүс мэдэгдлээ.