Бэлэн мөнгө төлж автобусаар зорчих боломжгүй болно

Бэлэн мөнгө төлж автобусаар зорчих боломжгүй болно

Улаанбаатар хотод нийтдээ 1200 орчим Том оврын автобус нийтийн тээвэрт үйлчилж байна. Үүний 1100 автобусанд Нийтийн тээврээр үйлчлүүлэхэд төлбөр авах цахим тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Удахгүй үлдсэн 100 автобусанд уг төхөөрөмжийг байршуулах юм байна. Улаанбаатар смарт карт” ХХК-ийн төлөвлөж байгаагаар 2017 оны 04 сарын 01 гэхэд уг ажлыг бүрэн дуусгана гэнэ. Иймд Нийтийн тээврийн том оврын автобусанд байгаа бэлэн мөнгө хийж зорчдог хайрцаг бүрийг автобуснаас салгаж авах нь ээ.

Учир нь өнгөрсөн хугацаанд Нийтийн тээврийн автобус тус бүр дээр судалгаа явуулсан. Уг судалгааны үр дүнд Нийтийн тээврийн орлогын 23 хувь нь алдагдаж байгаа гэсэн дүн гарчээ. Шалтгаан нь Нийтийн тээврийг цахимжуулах ажлыг хийсэн ч иргэдийг бодож, бэлэн мөнгөөр үйлчлүүлэх боломжийг олгосон. Үүний улмаас алдагдал үүсч байгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Иймээс уг зохицуулалтыг хийж шийдэхээр болсон байна. Тодруулах юм бол Автобусанд байгаа бэлэн мөнгөний хайрцаг бүрийг авна. Зөвхөн цахим картаар Нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжийг олгох юм байна.

 Автобусанд картаар зорчих болсонтой холбогдуулан “U-Money” карт борлуулах цэгүүдийн цагийн хуваарийг уртасгах юм байна. Дараах цэгүүдэд картыг худалдаалж байна.

 Өөрт ойр байрлах ТҮЦ, Дэлгүүрүүдээс Энгийн болон Хүүхдийн U money картыг худалдан авч өөрийн хэрэглээндээ тохируулан цэнэглүүлэн зорчих боломжтой.

  1. Банкны салбар, ATM, Интернетээр цэнэглэн Нийтийн тээвэр болон бусад төлбөр тооцоонд ашиглан боломжтой “Сити пасс” картаар зорчих боломжтой. Тус картыг Улаанбаатар хотын Хаан банкны салбаруудад картаа захиалан авна. Дэлгэрэнгүй мэдээллийг Хаан банкны 1800-1917утсаар лавлана уу.
  2. Гар утасны сим картаа солиулан NFC сим картаараа төлбөрөө төлөн зорчих боломжтой.Тус NFC сим картыг Юнителийн үйлчилгээний салбарт хандаж авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 1414, 77778888 утсаар лавлана уу.
  3. Хязгааргүй зорчих эрхтэй сарын том хүний болон хүүхдийн картыг худалдан авч зорчих боломжтой. Тус картыг нэг удаа худалдан аваад цаашид интернетээр төлбөрөө төлж сунгуулан ашиглах боломжтой юм.

 Карт худалдан авах боломж нөхцөл багатай иргэдэд нийт 20 мянган ширхэг төлбөрийн карт тараахаар төлөвлөжээ. Мөн орон нутгаас ирэх терминалуудад “U-Money” карт борлуулах цэг байгуулж, орон нутгаас ирж буй иргэд дээрх цэгүүдээс нэг удаагийн карт авч ашиглаад, карт худалдан авсан цэгтээ эргүүлэн өгөх боломжыг бүрдүүлэх юм байна. Мөн “Улаанбаатар смарт карт” компаниас гаргасан хязгааргүй картаар бүтэн сарын турш үйлчлүүлэх боломжтой болжээ. Тодруулбал, хязгааргүй картыг том хүн нэг сард 25 мянган төгрөг, хүүхэд 8 мянган төгрөгөөр цэнэглэж, сарын турш нийтийн тээврийн аль ч чиглэлд, хэдэн ч удаа зорчих эрхтэй бөгөөд цэнэглэсэн данс нь тухайн сардаа хүчинтэй байна.