
119 тусгай дугаарт хоногт 5,149 дуудлага ирсний 92% нь вакцинжуулалттай холбоотой байна
Ковид19-ийн нэгдсэн лавлах 119 төвийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5,149 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын 92 хувь буюу 4,586 нь дархлаажуулалттай холбоотой лавлагаа мэдээлэл, 3% буюу 134 нь гомдол, 5% буюу 235 нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.
Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 96% буюу 4,937 дуудлагыг шийдвэрлэн ажиллажээ.
Долдугаар сар гарсаар өнөөдрийн байдлаар нийт 110,955 дуудлага иргэдээс ирсэн бөгөөд 102,356 буюу нийт дуудлагын 92 хувьд үйлчилсэн байна.