Э.Даваажамц Ховдоос Дорнод хүртэл 46 хоног гүйж, 2127 км замыг туулжээ

Э.Даваажамц Ховдоос Дорнод хүртэл 46 хоног гүйж, 2127 км замыг туулжээ

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Эрхэмбаярын Даваажамц Ховд аймгаас Дорнод хүртэл 2127 км замыг 46 хоног гүйж, туулан өчигдөр бариандаа оржээ.

Ховд аймгийн Буянт сумын харьяат Э.Даваажамц Ховдоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр 2021 оны зургаадугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан юм. 

Э.Даваажамц долдугаар сарын 10-ны өдөр буюу Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын үеэр Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд барианд орохоор тооцоолсон боловч, Үндэсний баяр наадам хойшилсон тул үргэлжлүүлэн гүйж, Дорнод аймагт хүрэхээр төлөвлөгөөгөө өөрчилсөн юм.

Ингээд тэрбээр үргэлжлүүлэн гүйсээр Дорнод аймагт хүрсэн нь энэ юм.