Наймдугаар сарын 19-нд эхлэх ЭЕШ-ын хуваарь

Наймдугаар сарын 19-нд эхлэх ЭЕШ-ын хуваарь

2021 оны ЭЕШ наймдугаар сарын 19-ний өдөр 10:00 цагт Монгол улсын түүх хичээлийн шалгалтаар эхлэхээр болжээ. Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирэх шаардлагатай болохыг Боловсролын яамнаас анхаарууллаа.

Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүртгэлийн хуудас /Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
  • Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

"Элсэлтийн ерөнхий шалгалт-2021” шалгалтын хуваарьтай танилцана уу.

Arslan.mn