Ковид19-өөр өвчилсөн иргэдийн 64.5 хувь нь вакцинд хамрагдаагүй байна

Ковид19-өөр өвчилсөн иргэдийн 64.5 хувь нь вакцинд хамрагдаагүй байна

2021 оны долдугаар сарын 5-ны байдлаар "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдлын 35.5 хувь нь аль нэг төрлийн вакцины I болон II тунд хамрагдсаны дараа өвчилсөн болохыг Үндэсний статистикийн газраас мэдээллээ. 

Тодруулбал, I тунд хамрагдсаны дараа 7.6 хувь нь, II тунд хамрагдсаны дараа 27.9 хувь нь өвчилжээ. Харин өвчилсөн иргэдийн 64.5 хувь нь огт вакцинд хамрагдаагүй иргэд байна.

"Ковид-19"-ийн халдвараар нас барсан иргэдийн ихэнх буюу 61.6 хувь нь вакцинд хамрагдаагүй, 20.7 хувь нь бүрэн тунд, 17.6 хувь нь I тунд хамрагджээ.