Коронавирусний гарал үүслийг тодорхойлох судалгааг дахин хийх ДЭМБ-ын хүсэлтэд Хятад улс татгалзжээ

Коронавирусний гарал үүслийг тодорхойлох судалгааг дахин хийх ДЭМБ-ын хүсэлтэд Хятад улс татгалзжээ

Хятадын лабораториудад шалгалт явуулах тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүсэлтэд тус улсын Эрүүл мэндийн яам эгдүүцлээ илэрхийлэн татгалзжээ. ДЭМБ коронавирусний гарал үүслийг бүрэн тодорхойлж, уг вирусийг лабораторийн аргаар гарган авсан эсвэл аваагүй гэх эцсийн дүгнэлтээ хийх хүсэлтэй байгаа аж. 

Хятадын ЭМЯ-ны төлөөлөгч Жэн Ишин хэвлэлийн хурлаар "Үнэнийг хэлэхэд, вирусний гарал үүслийг тодорхойлох тухай ДЭМБ-ын хоёр дахь шатны төлөвлөгөөг анх хараад би гайхсан. Энэ төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлд Хятад улс лабораторийн журмыг зөрчиж, улмаар вирус алдсан гэх таамаглалыг оруулсан байсан" гэжээ. Тэрээр "ДЭМБ хятад шинжээчдийн үзэл бодол, саналыг харгалзан үзэж, улс төрийн нөлөөнөөс ангид байж, вирусний гарал үүслийг шинжлэх ухааны аргаар тодорхойлно гэж найдаж байна" хэмээгээд Хятад одоогийн тавьж байгаа шалгалтын төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

ДЭМБ-ын шинжээчид Хятадын эрх баригчдын хяналт дор шалгалтаа явуулсан учраас эрдэмтэд тус байгууллагын дүгнэлтэд үл итгэх хандлагатай байгаа юм.

Өнгөрсөн гуравдугаар сард өндөрлөсөн шалгалтын үр дүнд вирус Уханийн био лабораториос алдагдсан байх магадлал бага, харин сарьсан багваахайнаас халдварласан байх магадлал өндөр байна гэсэн дүгнэлтэд ДЭМБ хүрээд байв. Гэвч вирус хэрхэн тархсан нь одоо ч таавар хэвээр үлджээ. 

ДЭМБ-ын шинжээчид Хятадын эрх баригчдын хяналт дор шалгалтаа явуулсан учраас эрдэмтэд тус байгууллагын дүгнэлтэд үл итгэх хандлагатай байгаа юм. Өнгөрсөн тавдугаар сард 20 гаруй эрдэмтэн Science сэтгүүлд нээлттэй захидал бичиж, ДЭМБ-ын дүгнэлтэд эргэлзэж буйгаа илэрхийлэн, Ковид-19 лабораториос алдагдсан байж болох хувилбарыг дахин шалгахыг хүссэн байна. ДЭМБ-ын гишүүн орнууд ч мөн Хятадын лабораториудад бүрэн шалгалт хийхийг шаардаж буй. 

2019 онд Ухань хотын Вирус судлалын хүрээлэнгээс коронавирусний геномын дарааллын мэдээллийн санг интернэтээс устгах шийдвэр гарсан нь ДЭМБ-д эргэлзээ төрүүлжээ. Тус хүрээлэнгийн захирал кибер халдлагаас болгоомжилж ийм шийдвэр гаргасан хэмээн пүрэв гарагт мэдэгдсэн байна.

Олон улс ДЭМБ-д шахалт үзүүлж, улс төрийн нөхцөл байдлаас үл хамааран шалгалтаа бүрэн дүүрэн дуустал хийхийг уриалжээ. 

Өнгөрсөн тавдугаар сард Жо Байден Ковид-19-ийн гарлыг тодорхойлох шалгалтын багийн хүчин чадлыг хоёр дахин нэмэхийг уриалсан. Тэрээр АНУ-д мэргэжилтнүүдийн үзэл бодол хоёр хуваагдсан бөгөөд нэг хэсэг нь лабораториос вирус алдагдсан гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь хүн амьтнаас халдвар авсан гэж таамаглаж буй.

Эх сурвалж: ВВС