Өнөөдөр манай улсын тамирчид олимпын наадмын хоёр төрөлд хүч сорино

Өнөөдөр манай улсын тамирчид олимпын наадмын хоёр төрөлд хүч сорино

Токио-2020” Зуны XXXII олимпын наадам Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдаж байна.

Тус наадамд манай улсын 43 тамирчин 10 төрөлд өрсөлдөх юм. Өнөөдөр буюу долдугаар сарын 26-нд манай улсын баг тамирчид спортын гурван төрөлд өрсөлдөнө. 

Тодруулбал, манай улсын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тамирчид Румын болон Францын багтай тоглохоор оноолт таарсан байна.

Мөн Монгол Улсын гавьяат тамирчин, Рио 2016 олимпын наадмын мөнгөн медальт Д.Сумъяа жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд, олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд зодоглох юм. 

Түүнчлэн ширээний теннисний эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан тэмцээнд Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ нар өрсөлдөх юм. 

Өнөөдөр манай улсын тамирчид олимпын наадмын хоёр төрөлд хүч сорино