Хаитид болсон газар хөдлөлтийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 1000-г давлаа

Хаитид болсон газар хөдлөлтийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 1000-г давлаа

Хаити улсад бямба гарагт болсон 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 1297 хүн  амиа алджээ. 5700 гаруй хүн гэмтэж бэртсэнээс 3200 гаруйг нь эмнэлэгт хүргэсэн байна. 

Хөрш зэргэлдээх улсууд тусламж явуулж, аврагчид нурангид дарагдсан хүмүүсийг гарган авахаар ажиллаж байна. 

НҮБ-аас Хаитигийн засгийн газарт дэмжлэг үзүүлж буйгаа мэдэгджээ. Тус улсад нэг сарын хугацаанд онц байдал зарласан байна. 

Тус улсад 11 жилийн өмнө буюу 2010 онд 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, зарим эх сурвалжийн мэдээллээр 100 мянгаас 160 мянган хүн амиа алдсан байна. Харин Хаитигийн Засгийн газар 220 мянганаас 316 мянган хүн амиа алдсан гэж үздэг бөгөөд энэ тоо өнөөг хүртэл тодорхойгүй хэвээр үлджээ.

Эх сурвалж: Reuters