Өнөөдрөөс сургууль, цэцэрлэгийн бүртгэл эхэлнэ

Өнөөдрөөс сургууль, цэцэрлэгийн бүртгэл эхэлнэ

Сургууль, цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны  09:00 цагаас эхэлж байгаа бөгөөд parent.edu.mn сайтаар бүртгүүлэх юм. Ийнхүү наймдугаар сарын 16-30-ны өдрүүдэд сурагчдыг бүлэгт хуваарилах бөгөөд энэ сарын 26-наас хуваарилсан бүлгийн мэдээллийг эцэг, эхчүүдэд хүргэх юм.

Сургуулийн өмнөх боловсролын хувьд 4-5 настнуудыг есдүгээр сарын 1-нээс эхлэн хүлээх авах бол 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах ажил цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалтаас хамаарна.

Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 342 мянган сурагч, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдах тооцоо байна.