Маргааш дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Маргааш дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлд хөдөлгөөний эрчмийг сааруулах үүднээс энэ амралтын өдрүүдэд буюу 28, 29-нд тээврийн хэрэгслийн төгсгөлийн дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулахаар болсон билээ.  

Тодруулбал, 

  • 28-ны Бямба гарагт 0, 2, 4, 6, 8 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
  • 29-ний Ням гарагт  1, 3, 5, 7, 9  дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Дугаарын хязгаарлалт нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчилнэ.