Зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулгаж, ногоон байгууламж байгуулна

Зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулгаж, ногоон байгууламж байгуулна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зөвшөөрөлгүй 53 гараашийг буулгажээ.

Тус хэсэгт явган хүний зам хангалтгүй байдаг аж. Тиймээс буулгасан гараашнуудын оронд ногоон байгууламж, явган хүний зам, авто зогсоол барина гэдгийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ. 

Энэ талаар 18 дугаар хорооны Засаг дарга С.Ариунаа “Манай хороонд байрлах 84 дүгээр сургууль болон 147, 129 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүд энэ замаар замын хөдөлгөөнд оролцдог. Явган хүний зорчих хэсэг бага учир хүндрэлтэй байдаг байсан. Эдгээр гарааш 1992 оноос хойш байсан. Гэвч гэрээний хугацаа дууссан тул дахин сунгаагүй. Зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгаж байгааг иргэд талархалтай хүлээн авч байна” гэжээ