Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоов

Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоов

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 3, 7, 9, 12 дугаар багт наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар малын гоц халдварт шүлхий өвчний 13 тохиолдол бүртгэгджээ.

Энэ талаар Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын дарга  Акремхан Айдынасхараас тодруулахад  "Дэлүүн суманд одоогоор шүлхий өвчлөлийн тоо тодорхой биш байгаа тул хорио цээрийн дэглэм барьж малын халдварт өвчнийг тодорхой болгох арга хэмжээ авч байгаа ''гэв.

Одоогоор сумын хэмжээнд тодорхой бус хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоон  голомтын бүсээс малын шилжилт хөдөлгөөн хийх, малын гаралтай арьс, ноос, ноолуур зэрэг бүтээгдэхүүнүүдийг гадагшаа худалдан зөөвөрлөхийг хоригложээ.

Харин багуудын дунд болон бусад чиглэлд зайлшгүй шаардлагаар зорчих хүн, тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсний үндсэнд нэвтрүүлж байна.

Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан тус сумын Тэмээн хүзүү, Дунд гарам, Байзын гүүр, Хагын даваа,  Бэлийн даваа, Бүргэдийн хавцал зэрэг 7 газарт хяналтын цэг гаргасан байна.