Нийтийн тээвэрт 50 автобус нэмж үйлчилгээнд гарлаа

Нийтийн тээвэрт 50 автобус нэмж үйлчилгээнд гарлаа

Хичээлийн шинэ жил өнөөдөр эхэлж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотод нийтийн тээврийн 50 автобус нэмэлтээр үйлчилж эхэллээ. Тодруулбал, 100 чиглэлд 935 автобус үйлчилдэг байсан бол өнөөдрөөс 985 автобус шугамд гарах болсон тухай Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв. Ингэснээр коронавирусний халдвараас сэргийлж, хүн хоорондын зай барих боломж бүрдэнэ хэмээн үзжээ. Нийтийн тээврийн үйлчилгээний газраас үйлчилгээнд гарч буй автобусны ариутгал, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа аж.

Иргэд ч мөн адил халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, амын хаалтаа сайтар зүүх, цахим төлбөрийн картаар үйлчлүүлэн, бэлэн мөнгөөр зорчихгүй байхыг анхаарууллаа.