БНХАУ-д суралцах 564 оюутны асуудал тодорхойгүй байна

БНХАУ-д суралцах 564 оюутны асуудал тодорхойгүй байна

БНХАУ-д суралцдаг 10 гаруй мянган оюутан сурч чадахгүй нөхцөл байдалтай байна. Долоодугаар сараас  эхлэн хилийн чанд дахь монголчуудын зөвлөл БШУЯ болон үе шатны удирдлагуудад холбогдох бичиг баримтыг өгсөн боловч тодорхой шийдвэртэй хариу арга хэмжээ авч чадаагүй байгаа аж.

БНХАУ-д албан бус тоогоор 10-12 мянган оюутан Монгол Улсаас суралцдаг байна.  Ковид-19 нөхцөл байдлаас шалтгаалаад онлайн хичээл эхэлсэн боловч   мэргэжлийн онцлогоос шалтгаалаад  оюутнууд хичээлд  хамрагдах боломжгүй байгаа юм.

 Тухайлбал, оюутны төлөөлөл  2021 оны нэгдүгээр сараас эхэлж холбогдох шатны бүх байгуулгуудад  хүсэлт өгсөн бол Хятадын элчин сайдын яаманд хүсэлт өгөхөд ковидын нөхцөл байдлаас шалтгаалж заавал Гадаад харилцааны яамаар дамжуулан хүсэлтийг  авна гэх хариу өгсөн. Харин Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Бид хүсэлтийг холбогдох газарт нь өгсөн. Гэхдээ одоогоор тодорхой хариулт өгөх боломжгүй  байгааг Элчин сайдын яамнаас бидэнд өгсөн" гэжээ. 

БНХАУ-д суралцдаг монгол оюутнууд фэйсбүүк групп үүсгэн, 1500 гаруй гишүүнээс элсэлтийн судалгаа авахад оюутнуудын 37 хувь нь онлайн хичээлээ бүрэн зогсоосон , 94 хувь нь чанаргүй байна гэж үзсэн байна. Харин 60 хувь нь мэргэжлийн онцлогоос шалтгаалан онлайн хичээлд хамрагдах боломжгүй байгаа гэжээ. Тухайлбал, сурч буй мэргэжлийн онцлогоосоо шалтгаалж явах шаардлагатай оюутнууд байна. Тэдгээр оюутнууд вакцины бүрэн тунд хамрагдсан ба Хятад Улсын Засгийн газар болон Монгол Усын Засгийн газрын зөвлөмжийг дагана. Мөн гарах эрсдэл зардлыг 100 хувь хариуцна гээд БНХАУ руу зорчих боломжоор хангах хүсэлт гаргаж байгаа нь энэ аж.