Улирлын томуугийн вакцинд 22050 хүн хамрагджээ

Улирлын томуугийн вакцинд 22050 хүн хамрагджээ

Улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн буюу 2-11 насны 161.700 хүүхэд, 10.520 жирэмсэн эмэгтэй зэрэг нийт 172.220 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

2021 оны есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 22050 хүнийг дархлаажуулсан байна. Тухайлбал: 

  • 2 настай 487 хүүхэд
  • 3-5 настай 10.422 хүүхэд
  • 6-11 настай 11.104 хүүхэд
  • жирэмсэн эмэгтэй 37  

Улирлын томуугийн дархлаажуулалтыг Өрхийн эрүүл мэндийн төв болон тосгоны Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хийж байна. Түүнчлэн улирлын томуугийн вакцинд хамрагдах хүсэлтэй жирэмсэн эмэгтэйчүүд болон гэрийн асаргаанд байгаа 2-3 насны хүүхдүүдийг харьяа Өрхийн эрүүл мэндийн төв, тосгоны Эрүүл мэндийн төвд дархлаажуулах юм.